Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 66616 хүүхэд хамрагджээ

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 66616 хүүхэд хамрагдаж, хамралтын хувь 17.7 хувьтай байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 66616 хүүхэд хамрагджээ
Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 66616 хүүхэд хамрагджээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй 5781 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
Тавдугаар сарын 18-ны 10 цагийн байдлаар улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 66616 хүүхэд хамрагдаж, хамралтын хувь 17.7 хувьтай байна.

Хуваалцах