Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурхан өвчний хүнд хэлбэрийн халдвартай 340 хүн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчнөөр нярай хүүхдүүд, оюутнууд голчлон өвчилж байгааг эмч нар хэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурхан өвчний хүнд хэлбэрийн халдвартай 340 хүн эмчлүүлж байна
Улаанбурхан өвчний хүнд хэлбэрийн халдвартай 340 хүн эмчлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбурхан өвчнөөр нярай хүүхдүүд, оюутнууд голчлон өвчилж байгааг эмч нар хэллээ. Өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд улаанбурханы хүнд хэлбэрийн халдвартай 340 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Он гарсаар 12 мянга гаруй хүн энэ халдварт өвчнөөр өвчилжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2 дахин өссөн үзүүлэлт юм. Ингэж өсөхөд улаанбурхан өвчний тархалт ихэссэн нь нөлөөлсөн гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан ярилаа.

Хуваалцах