Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 4 дэх тохиолдол лабораториор батлагджээ

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн дөрөв дэх тохиолдол лабораториор батлагдсаныг ХӨСҮТ-өөс мэдээллээ

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 4 дэх тохиолдол лабораториор батлагджээ
Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 4 дэх тохиолдол лабораториор батлагджээ. Зураг: МҮОНРТ

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн дөрөв дэх тохиолдол лабораториор батлагдсаныг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Уг батлагдсан тохиолдол нь 2025 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр шөнийн нэг цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос бүртгэгдэж буй улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол юм.

Иймд дээрхи нислэгээр ирсэн зорчигчид ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн нэг болон хоёр дугаар өрөөнд өглөө 08:30 цагаас 22:30 цаг хүртэл үзлэг шинжилгээ, дархлаажуулалтад яаралтай ирж хамрагдана уу!

Тодруулах зүйлсээ 89016199 утсаар холбогдоно уу.

Хуваалцах