Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвчилжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11750 хүрээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвчилжээ
Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвчилжээ. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11750 хүрээд байна.

Эмчлэгдэж буй хүмүүс

  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 514 хүн

  • Хөнгөн – 48

  • Дунд – 436

  • Хүнд – 29

  • Нэн хүнд – 1 гэсэн нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 10.632, гэрээр эмчлүүлж буй 597, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89855 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4655-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2446, 5-9 насны 1498 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Хуваалцах