Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4776 хүүхэд өвчилжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 13-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12212 хүрээд байна.
Мэдээллийн алба

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 13-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12212 хүрээд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 300 хүн
Хөнгөн – 44
Дунд – 234
Хүнд – 22 нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 11346, гэрээр эмчлүүлж буй 334, нас барсан долоо, хавьтал болсон нийт 90824 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4776-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2492, 5-9 насны 1549 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.



















