Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурхан өвчнөөр 10-14насны 5023 хүүхэд өвджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 15-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13352 болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурхан өвчнөөр 10-14насны 5023 хүүхэд өвджээ
Улаанбурхан өвчнөөр 10-14насны 5023 хүүхэд өвджээ. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 15-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13352 болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-32 хүн

  • Хөнгөн – 5

  • Дунд – 25

  • Хүнд-2 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13290, гэрээр эмчлүүлж буй 32, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 96710 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5023 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3030, 5-9 насны 1719 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Хуваалцах