Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурхан өвчнөөр нийт 356 хүн өвчлөөд байна

2010 оноос хойш манай улсад огт бүртгэгдээгүй улаанбурхан өвчний анхны тохиолдолд өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд эмнэлгийн байгууллагад бүртгэгдсэн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурхан өвчнөөр нийт 356 хүн өвчлөөд байна
Улаанбурхан өвчнөөр нийт 356 хүн өвчлөөд байна. Зураг: МҮОНРТ

2010 оноос хойш манай улсад огт бүртгэгдээгүй улаанбурхан өвчний анхны тохиолдолд өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд эмнэлгийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс хойш орон даяар нийт 356 хүн улаанбурхан өвчнөөр өвчилжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт нийт 2495 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 356 (14%) хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Дашрамд дурьдахад, улаанбурхан өвчний тууралт нь бусад тууралтаас өвөрмөц ялгаатай бөгөөд тууралт бүх биеэр нэгэн зэрэг гардаггүй байна. Тодруулбал, тууралт нь толгой хэсгээс эхэлж гараад чих хавиар туурах, мөн нүүр, хүзүү, гар хөл гэх мэт шаталсан дараалалтай туурдаг. Нөгөө талаар нүд улайх, нус гоожих, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тиймээс ганцхан тууралтаар оношлох боломжгүй. Иймд дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай харъяа дүүргийн өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүдэд хандах хэрэгтэй гэдгийг мэргэжлийнхэн хэлж байгаа юм.

Хуваалцах