Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх нэмэлт дархлаажуулалт өнөөдөр эхэллээ

Улаанбурхан өвчнөас сэргийлэх нэмэлт дархлаажуулалт нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 6 хүртэл явагдана. Хэрвээ таны хүүхэд 10–15 настай (2011.01.01 – 2016.12.31 хооронд төрсөн) бол улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад заавал хамруулаарай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх нэмэлт дархлаажуулалт өнөөдөр эхэллээ
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх нэмэлт дархлаажуулалт өнөөдөр эхэллээ. Зураг: МҮОНРТ

Улаанбурхан өвчнөас сэргийлэх нэмэлт дархлаажуулалт нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 6 хүртэл явагдана.

Хэрвээ таны хүүхэд 10–15 настай (2011.01.01 – 2016.12.31 хооронд төрсөн) бол улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад заавал хамруулаарай.

Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж,өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй байна.

  • Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль

  • Сум, өрхийн эрүүл мэндийн төв

  • Салбар амбулатори

  • Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет

Ашиглаж буй вакцин нь

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн, GMP Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын холбогдох шаардлагыг бүрэн хангасан аюулгүй, чанарын баталгаатай вакцин юм.

Хуваалцах