Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Өнгөрөгч гуравдугаар сараас орон даяар улаанбурханы дэгдэлт гарч 23464 тохиолдол буюу 10.000 хүн амд 79.2 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 9383 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмж
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмж. Зураг: МҮОНРТ

Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 9611 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 1890 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 398 хүн хандсаны 334 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 63 нь хэвтэж, 215 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.

Улаанбурхан өвчний улмаас нийт 400 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 16 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт байгаа ба 0-8 сартай 14, 9 ба 11 сартай хүүхэд хоёр байна. Үүнтэй холбоотойгоор уншигчиддаа улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх зөвлөгөөг хүргэе.

Хуваалцах