Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж. Зураг: МҮОНРТ

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой өвчин юм.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна.

Иймд халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй болон хэт бага насны хүүхэдтэйгээ хамт олноор цугласан арга хэмжээнд оролцохгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Лавлах утас: 72224444, 100

Хуваалцах