Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Улаанбурхан өвчтэй 368 хүн эмчлүүлж байна

Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар авсан тохиолдол нэмэгдэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурхан өвчтэй 368 хүн эмчлүүлж байна
Улаанбурхан өвчтэй 368 хүн эмчлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар авсан тохиолдол нэмэгдэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хамгийн сүүлийн мэдээллээр энэ сарын 12-13-нд ХӨСҮТ-ийн амбулаториор нийт 594 хүн хандсаны 552 буюу 93 хувь нь улаанбурхан өвчний сэжигтэй оношоор хандаж, 100 хүн хэвтсэн байна.

Түүнчлэн одоогийн байдлаар ХӨСҮТ-ийн хурц халдварт өвчний 452 орны 398-д улаанбурхан өвчтэй, 54 нь бусад халдварт өвчний оноштой хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Үүнээс эрчимт эмчилгээний тасагт 0-1 настай 17 хүүхэд эмчлүүлж байна.

Эх сурвалж: ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төв

Хуваалцах