Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурханаар 2600 хүн өвчилжээ

Өнгөрсөн оноос дэгдэлт нь нэмэгдсэн улаанбурхан өвчнөөр он гарсаар улсын хэмжээнд нийт 2610 хүн өвчлөөд байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурханаар 2600 хүн өвчилжээ
Улаанбурханаар 2600 хүн өвчилжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оноос дэгдэлт нь нэмэгдсэн улаанбурхан өвчнөөр он гарсаар улсын хэмжээнд нийт 2610 хүн өвчлөөд байна. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний улмаас 464 өвчтөн эмчлүүлж байгаагаас 18 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа аж.

Халдварын дэгдэлтийг одоо бууруулах ганц арга зам бол вакцинжуулалт. Тийм ч учраас нэмэлт вакцин хийх зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэж өгсөн. Өнөөдрийн байдлаар нэмэлт вакцины захиалга хийгдсэн. 948 сая төгрөгийн 350 гаруйгаар нь шаардлагатай тоног төхөөрөмж, үлдсэнээр нь вакцинаа захиалжээ. Нэмэлт вакциныг тавдугаар сараас хийх юм байна.

Вакцин хийлгэх нь өвчнөөс хамгаалах, дэгдэлтийг бууруулах арга. Тиймээс нэмэлт вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Ялангуяа 18-30 насныхан нэмэлт вакцинжуулалтад заавал хамрагдах шаардлагатай гэдгийг Шадар сайд ХӨСҮТ-д ажиллах үеэрээ дахин санууллаа.

Сүүлд гэхэд Дархан-Уул аймагт улаанбурханаар өвчилсөн 3 сартайгаас 1 хүртэлх насны таван хүүхэд нас барсан. Тиймээс иргэдийг улаанбурхан өвчний эсрэг болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авахыг мэргэжлийн байгууллагаас сануулж байна.

Хуваалцах