Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамрагдаж болно

Улаанбурханы нөхцөл байдалтай холбогдуулаад Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр вакцинжуулах үйл ажиллагаа ажлын өдрүүдэд 8.30-16.30 цагуудад хийгдэж байгаа аж. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхий

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамрагдаж болно
Улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамрагдаж болно. Зураг: МҮОНРТ

Улаанбурханы нөхцөл байдалтай холбогдуулаад Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр вакцинжуулах үйл ажиллагаа ажлын өдрүүдэд 8.30-16.30 цагуудад хийгдэж байгаа аж. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.

Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдахыг уриаллаа.

Хуваалцах