Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Улаанбурханы эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсанаар халдвараас хамгаалагдана

Улаанбурхан өвчний халдвар өдөр бүр нэмэгдэж байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурханы эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсанаар халдвараас хамгаалагдана
Улаанбурханы эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсанаар халдвараас хамгаалагдана. Зураг: МҮОНРТ

Улаанбурхан өвчний халдвар өдөр бүр нэмэгдэж байгаа. Улаанбурхан өвчин амьсгалын замаар халдварладаг, халдварлалт өндөртэй өвчин.

Улаанбурханаар өвдсөн хүнтэй ойр байгаа вакцин хийлгээгүй 10 хүн тутмын 9 нь халдвар авна. Иймээс сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар тарах эрсдэлтэй тул таны хүүхэд улаанбурханы эсрэг вакцины 2 тунд бүрэн хамрагдсан эсэхийг шалгаарай.

Вакцины бүрэн тунд хамрагдсанаар та халдвараас хамгаалагдана, бусдыг хамгаална, халдварыг таслан зогсооход тусална. Иймээс улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай.

Хуваалцах