Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурханы өвчлөлд тархвар зүйн судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У-тай Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа өнөөдөр уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурханы өвчлөлд тархвар зүйн судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв
Улаанбурханы өвчлөлд тархвар зүйн судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Зураг: МҮОНРТ

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У-тай Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа өнөөдөр уулзлаа. Уулзалтаар С.Ламбаа өнөөдрийн байдлаар улаанбурханы өвчлөл 30 хувиар буурч байгаа ч хүндрэл их, эндэгдэл буурахгүй байна.

Шаардлагатай бүх эмчилгээг үзүүлсээр байхад, вирус нь үхэлд хүргэж, эдгэрэлт удаан байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс улаанбурхан өвчний онцлогийн талаар тархвар зүйн нарийвчилсан судалгааг хийж, ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн эмч, ажилтнуудад ДЭМБ-ын тодорхой мэргэшсэн зөвлөхүүд манай улсад ирж сургалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Эх сурвалж: Эрүүл мэнд, спортын яам

Хуваалцах