Улаанбурханы вакциныг энэ сарын 12-ноос хийж эхэлнэ
ЭМСЯ-ны Төрийн нарийн бичигийн дарга С.Ламбаа улаанбурхан өвчний цаг үеийн байдлын талаар 21 аймгийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Мэдээллийн алба

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичигийн дарга С.Ламбаа улаанбурхан өвчний цаг үеийн байдлын талаар 21 аймгийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Засгийн газрын тогтоолоор 18-30 насны иргэдэд улаанбурхан өвчний эсрэг вакциныг тарих шийдвэр гарсан.
Энэ вакцин Монголд Улсад тээвэрлэгдэн ирсэн учраас улаанбурханы вакциныг тавдугаар сарын 12-ноос хийж эхлэхээр болжээ. Вакциныг орон нутагт хүргүүлэх ажлыг яаралтай зохион байгуулж эхлээд байгаа аж. Мөн ЭМС-ийн сайдын багцаас 350 сая төгрөгийг гаргуулж тоног төхөөрөмж дутагдалтай байгааг аймгуудад нэн түрүүнд хүргүүлэхээр ажиллаж буй юм.
Цахим хурлын үеэр улаанбурхан өвчний талаарх цаг үеийн мэдээллийг аймгуудаас авч, 18-30 насныханд хийх вакцины бэлтгэл ажлыг сайн хангаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга үүрэг болголоо.


















