Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Улаангом-Хандгайт чиглэлийн улсын чанартай авто замд их засвар хийнэ

Улаангом-Хандгайт чиглэлийн 58.35 км хатуу хучилттай замын их засварын зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэх бэлтгэл хангагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаангом-Хандгайт чиглэлийн улсын чанартай авто замд их засвар хийнэ
Улаангом-Хандгайт чиглэлийн улсын чанартай авто замд их засвар хийнэ. Зураг: МҮОНРТ

Улаангом-Хандгайт чиглэлийн 58.35 км хатуу хучилттай замын их засварын зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэх бэлтгэл хангагдаж байна.

Уг авто замын их засвар хийгдсэнээр иргэдийн зорчих ая тух, аюулгүй байдал хангагдаж, аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

"Боршоо" боомтыг шинэчлэх ажил хэрэгжиж дууссантай холбоотой боомт руу чиглэсэн тус замыг засаж, сайжруулснаар ачаа тээврийн эргэлт сайжирч, улс орон, бүс нутгийн худалдааг өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж бүрдэнэ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах