Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Улаангом хотод "Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв" нээлтээ хийлээ

Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлийг 2019 онд шинэчлэн зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон ажлыг санаачлан хийж хэрэгжүүлсээр байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаангом хотод "Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв" нээлтээ хийлээ
Улаангом хотод "Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв" нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Улаангом хотноо "Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв" энэ сарын 5-нд нээлтээ хийлээ. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлийг 2019 онд шинэчлэн зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон ажлыг санаачлан хийж хэрэгжүүлсээр байгаа юм.

Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн нээлтийн үеэр оролцогчдыг идэвхжүүлэх бүтэн өдрийн сургалт семинар болсон бөгөөд энэ үеэр олон сонирхолтой илтгэлүүд тавигдсан юм. Мөн урд өдөр нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөртэй хамтран “Өв тээгч бүсгүйчүүд” зөвлөгөөнийг Тариалан суманд зохион байгуулсан нь сонирхолтой, сонин содон ажил болжээ.

Энэхүү төв ашиглалтад орсноор аймгийн хүн амын 50 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд хамтдаа хөгжин дэвших, сайн туршлагаа хуваалцах, манлайллаа нэмэгдүүлэх, цаашлаад шийдвэр гаргах түвшинд олноороо сонгогдон ажиллах өргөн боломжууд нээгдэж байна.

Эх сурвалж: МЭХ

Хуваалцах