Улаангом хотод гудамж төсөл хэрэгжүүлнэ
Үүнээс шилжих хөрөнгө оруулалтаар 45 сая, шинээр эхлэх хөрөнгө оруулалтаар 622.6 сая, засвар үйлчилгээгээр 20 сая, хөтөлбөр, төсөл, арга хэмжээгээр 175 сая төгрөгийн ажил хийгдэх юм байна.
Мэдээллийн алба

Увс аймгийн төв Улаангом хотноо Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд 862.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр болжээ.
Үүнээс шилжих хөрөнгө оруулалтаар 45 сая, шинээр эхлэх хөрөнгө оруулалтаар 622.6 сая, засвар үйлчилгээгээр 20 сая, хөтөлбөр, төсөл, арга хэмжээгээр 175 сая төгрөгийн ажил хийгдэх юм байна.
2014 онд Улаангомд шинээр автобусны зогсоол барих, гэр болон орон сууцны хорооллыг хаягжуулах, нийтийн оршуулгын газрыг хашиж хамгаалах, мод тарих, 6, 7, 9, 10 дугаар багийн төвийн гадна орчныг тохижуулах, Гашууны хорооллын зам сайжруулах, 400 айлын загвар хороолол байгуулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх авто машинтай болох, Б.Гиваан баатарын талбайг тохижуулах, мал бүхий иргэдийн хороололд цахилгаан шугам татах, төв замын гэрэлтүүлгийг Led гэрэл рүү шилжүүлэх, газар чөлөөлөх зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Мөн Улаангомын 4 багт Гудамж төсөл хэрэгжүүлэхээс гадна Боловсрол, Эрүүл хот, Ногоон гом, Ногоон алт зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Түүнчлэн Улаангом сумын өрхийн эмнэлгүүдэд засвар тохижилт хийхээр болсон байна.


















