Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанхад хотын төлөөлөгчид Архангай аймагт айлчлав

Хоёр хотын гадаад харилцаа, ах дүүгийн найрамдалт хамтын ажиллагааны харилцан айлчлалын хүрээнд Архангай аймагт ӨМӨЗО-ын Улаанхад хотын төлөөлөгчид хариу айлчлал хийжээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанхад хотын төлөөлөгчид Архангай аймагт айлчлав
Улаанхад хотын төлөөлөгчид Архангай аймагт айлчлав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Архангай аймгийн Засаг дарга Д. Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийхдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ардын засгийн газартай ах, дүү хотын найрамдалт харилцаа тогтоох санамж бичигт гарын үсэг зурсан байдаг.
Энэхүү хоёр хотын гадаад харилцаа, ах дүүгийн найрамдалт хамтын ажиллагааны харилцан айлчлалын хүрээнд Архангай аймагт ӨМӨЗО-ын Улаанхад хотын төлөөлөгчид хариу айлчлал хийжээ.
ӨМӨЗО-ны Улаанхад хотын төлөөлөгчид энэхүү айлчлалын хүрээнд Архангай аймагтай танилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлийг нарийвчлан холбогдох байгууллагуудыг тодруулах аж.
Айлчлалын хүрээнд удирдлагын зүгээс тавьсан санал хүсэлт, хамтран ажиллах чиглэл болон туршлага судлах зэрэг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байх талаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Улаанхад хотын төлөөлөгчид цаашдын хамтын харилцааг өргөжүүлэхийн тулд боловсон хүчин, боловсролын салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа ч мөн илэрхийлсэн байна.

Хуваалцах