Улаанхус сумын 41 хүүхэд хоолны хордлогод оржээ
Өчигдөр орой Баян-Өлгий аймгийн 39 хүүхэд хоолны хордлогод орсон талаарх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ талаар лавлахаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дарментай холбогдлоо.
Мэдээллийн алба

Өчигдөр орой Баян-Өлгий аймгийн 39 хүүхэд хоолны хордлогод орсон талаарх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ талаар лавлахаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дарментай холбогдлоо. Тэрбээр нөхцөл байдлын талаар “Өчигдөр орой 39 хүүхэд хордлоо гэх мэдээлэл бидэнд ирсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар 41 хүүхэд хордсон гэж байгаа. Улаанхус сум руу дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй шинжилгээний баг явуулсан. Газар дээр нь очиход хүүхдүүдийн биеийн байдал дундаж байна. Зарим хүүхэд өндөр халуурч, зарим нь хордлогын шинж тэмдэг илрэх төдий байна. Яг ямар шалтгаанаас болж хордсоныг гурав хоногийн дотор тогтоох болно. Түүний дараа дахин холбогдож мэдээлэл өгье” гэлээ.


















