Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уламжлал ёсоор "Нийслэлийн өдөр"-ийг ирэх сарын 29-нд тэмдэглэнэ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/746 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уламжлал ёсоор "Нийслэлийн өдөр"-ийг ирэх сарын 29-нд тэмдэглэнэ
Уламжлал ёсоор "Нийслэлийн өдөр"-ийг ирэх сарын 29-нд тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/746 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн өдрийг ирэх сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах ажлын хэсгийг баталлаа.

Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана. "Нийслэлийн өдөр"-ийг угтан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж ажиллахыг дүүрэг, харьяа газрын дарга нарт, нийслэлийн өдрийн арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө, төсвийг батлуулан хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэгт даалгалаа.

Хуваалцах