Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, эрх зүйн асуудлыг хэлэлцлээ

Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, нотолгоонд суурилсан хөгжлийн шинэ шатанд гаргахад хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох,

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, эрх зүйн асуудлыг хэлэлцлээ
Уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, эрх зүйн асуудлыг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, нотолгоонд суурилсан хөгжлийн шинэ шатанд гаргахад хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, орчин үеийн анагаах ухаантай уялдаатай бодлогын шинэчлэл хийхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд, салбарын судлаачид, холбогдох байгууллагын төлөөлөл оролцон, хэлэлцүүлэг зохион байгуулж 100 гаруй эмч мэргэжилтнүүдээс гадна 21 аймгийн эрүүл мэндийн уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд цахимаар оролцлоо.

Хэлэлцүүлэг "Анагаах ухааны тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, оролцогчдын санал бодлыг нэгтгэн цаашдын бодлого, эрх зүйн шинэчлэлд тусгах үндэслэл, зөвлөмжийг боловсруулахад чиглэлээ" хэмээн зохион байгуулагчид онцолж байв.

Хуваалцах