Уламжлалт анагаахын музей байгуулав
Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг харуулсан анхны музей байгуулагдлаа.
Мэдээллийн алба

Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг харуулсан анхны музей байгуулагдлаа. Уулын бэлд ургасан өвсөнд, ургаа чулуунд, модны үндсэнд аливаа өвчнийг анагаах шид байдаг. Хэдийгээр өвс, чулууг шууд хоол ундандаа хэрэглэхгүй ч хольж найруулаад, тунг нь тааруулдаг монгол ухаан бий. Энэ бол Монголын уламжлалт анагаах ухаан юм.
Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэнд нээгдсэн энэхүү музейд олноо танигдсан оточ, маарамбын эдлэж хэрэглэж байсан халбага, дэнсийг дэлгэжээ. Мөн тэдний түүх намтар, эмийн ургамалуудтай ч танилцаж болох юм байна.


















