Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Мирослав Комаровыг өнөөдөр хүлээн авч уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов
Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Мирослав Комаровыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хөдөө, аж ахуйн салбар, оюутан солилцооны талаар санал солилцов.

Өнгөрсөн таван жилд Болгарын Элчин сайдын яамнаас хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар Хэргийг түр хамаарагч М.Комаров товч дурдан цаашид тус Элчин сайдын яамны үйл ажиллагаа улам өргөжих боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Хуваалцах