Уламжлалт "Сарлагийн баяр" болно
Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэрээр жил бүрийн зун БОАЖГ-аас зохион байгуулдаг “Монгол эсгийн баяр” 7-р сарын 22-нд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Тээлийн гол” хэмээх газар болно.
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэрээр жил бүрийн зун БОАЖГ-аас зохион байгуулдаг “Монгол эсгийн баяр” 7-р сарын 22-нд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Тээлийн гол” хэмээх газар болно.
Харин энэ сарын 23-нд Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт “Сарлагийн баяр” болох аж.
Уг баяруудын хүрээнд эсгий хийх, ноос савах, хонь ямаа холбох, сарлаг унах, саах, уралдуулах, хонь хяргах, шагайн наадан зэрэг уламжлалт төрлийн уралдаан, тэмцээн зохиогдож, малын гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох юм байна.


















