Үлэг гүрвэл буюу динозаврын тухай
Үлэг гүрвэл буюу динозавр гэдэг үг нь “Аймшигтай гүрвэл” гэсэн утгатай ажээ. Ихэнх үлэг гүрвэлүүд аварга биетэй, аймшигтай амьтад байв.
Мэдээллийн алба

Үлэг гүрвэл буюу динозавр гэдэг үг нь “Аймшигтай гүрвэл” гэсэн утгатай ажээ. Ихэнх үлэг гүрвэлүүд аварга биетэй, аймшигтай амьтад байв. Том, жижиггүй бүгдээрээ “Хэвлээр явагчдын” бүлэгт багтдаг. Үлэг гүрвэл нь одоогийн матар, могой, гүрвэлийн эртний үеэлүүд юм. Чи бронтозавр буюу “Аянган гүрвэл”-ийг мэдэх үү? Энэхүү үлэг гүрвэлийг одоо үед апатозавр буюу “Бүтэлгүй гүрвэл” гэж нэрлэх болжээ. Яснууд нь хоорондоо наалдан чулуужсан байдаг нь эрдэмтэд тэдний гадаад төрхийг буруу таамаглахад хүргэжээ. 21 метрийн өндөртэй энэхүү үлэг гүрвэл одоог хүртэл хүмүүсийн сонирхлыг татсаар байна. Энэ үлэг гүрвэлийг юу ч гэж нэрлэсэн бай алхаа нь аянга мэт сонсогддог байсан нь илэрхий.
Маш олон төрлийн үлэг гүрвэлүүд оршин байжээ. Тираннозавр “Үлэг гүрвэлүүдийн хаан” байсан бөгөөд гал сөнөөгч машинаас ч урт байсан юм. Маш олон жилийн турш Тираннозаврыг дэлхий дээр амьдарч байсан хамгийн том махчин амьтан гэж үзэж байсан. Гэвч гиганотозавр түүнээс ч том биетэй махчин үлэг гүрвэл болох нь тогтоогдсон юм. Харин
нь “Нугасан гүрвэл” гэж нэрлэгддэг. Учир нь түүний хошуу яг л нугасных шиг байсан боловч хацранд түүний хошуу яг л нугасных шиг байсан боловч хацрандаа 2000 ширхэг шүдтэй байжээ. Трицератопс нь “Гурван эвэртэй үлэг гүрвэл” байлаа. Үүнээс гадна 1000 гаруй төрлийн үлэг гүрвэл амьдарч байж. Тэд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байв.

/Анатозавр/

/Бронтозавр/

/Гиганотозавр/

/Трицератопс/


















