Үлэг гүрвэлийн олворуудыг хүлээн авах ажлын хэсэг хуралдав
АНУ-ын Нью-Йорк хотоос 22 үлэг гүрвэлийн олдвор өнөөдөр эх нутагруугаа хөдөлжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Нью-Йорк хотоос 22 үлэг гүрвэлийн олдвор өнөөдөр эх нутагруугаа хөдөлжээ. Эдгээр олдворыг хүлээн авах тухай ССАЖ-ын сайдын тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.
Энэ удаагийн хуралдаанаар 40 тн-ийн чингэлэг бүхий олдворуудыг эх орондоо саадгүй авч ирэх, хүлээн авах ажлын зохион байгуулалтыг хангах тухай хэлцсэн юм. Ажлын хэсэг харилцан мэдээлэл солилцон дээрх ажлыг амжилттай зохион байгуулах бүх талын ажлыг хэлэлцэж тохиролцлоо. Уг ажлын хүрээнд үлэг гүрвэлийн олдворуудыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан эх орондоо буцаан авч ирж, үр дүнг нь тайлагнах юм.


















