Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үлэмж биет Барүто Монголд ирнэ

Тэрээр 2013 онд зодог тайлж, холимог тулаанд орсон. Дараа нь нутагтаа харьж, 2018 онд Эстоний Eesti Keskerakond намт элсэж, сонгуульд өрсөлдөн, 2019 оны гуравдугаар сард парламентын гишүүн болсон билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үлэмж биет Барүто Монголд ирнэ
Үлэмж биет Барүто Монголд ирнэ. Зураг: МҮОНРТ

Үлэмж биет Барүто Монголд ирнэ. Монгол, Эстонийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд үүнтэй уялдуулж, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Эстонийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг энэ сарын 5-нд Бүгд Найрамдах Эстони Улсын 14 дүгээр парламентын гишүүн, парламент (Риигикогү) дахь Эстони-Монголын парламентын бүлгийн дарга Кайдо Хөөвелсон буюу бидний сайн мэдэх Барүтотой цахим уулзалт хийв.

Тэрээр 2013 онд зодог тайлж, холимог тулаанд орсон. Дараа нь нутагтаа харьж, 2018 онд Эстоний Eesti Keskerakond намт элсэж, сонгуульд өрсөлдөн, 2019 оны гуравдугаар сард парламентын гишүүн болсон билээ.

Тэд хоёр улсын хувьд түүхэн ойн жил тохиож байгааг онцлоод цар тахлын нөхцөл байдал сайжирмагц журмын нөхдийнхөө хамт Монгол Улсад айлчлахыг урив.

Хуваалцах