Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Үлгэр домгийн сэдэвтэй марк худалдаанд гаргажээ

үлгэр домгийн сэдэвтэй энэ төрлийн анхны цуврал маркийг 1987 онд гаргасан бөгөөд уг цуврал мөн зургаан ширхэгтэй байжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үлгэр домгийн сэдэвтэй марк худалдаанд гаргажээ
Үлгэр домгийн сэдэвтэй марк худалдаанд гаргажээ. Зураг: МҮОНРТ

Хятад улс эртний үлгэр домгоос сэдэвлэсэн зурагтай цуврал маркийг худалдаанд гаргасан талаар CCTV мэдээллээ. Эл үйл явдлыг тохиолдуулан Эртний Хятадын үлгэр домгийн өлгий, эрт үедээ боолын нийгэмтэй Ся улсын (МЭӨ 2070-1600 он) нийслэл байсан Шаньси мужийн Сясянь тосгонд нээлтийн ажиллагаа зохион байгуулжээ.

Дээрх цуврал Хятадын ард түмний сайн мэдэх үлгэр домгийн дүрслэл бүхий зургаан марктай бөгөөд 6.4 юань (91 цент)-ийн үнэтэй аж.

Сонирхуулахад, үлгэр домгийн сэдэвтэй энэ төрлийн анхны цуврал маркийг 1987 онд гаргасан бөгөөд уг цуврал мөн зургаан ширхэгтэй байжээ.

Хуваалцах