Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон  мэргэжлийн 20 боловсон хүчнээ хүлээн авлаа

Энэхүү үйл ажиллагаа нь цаашид ч үргэлжлэх бөгөөд 2021 онд 14 ахлагч дээд боловсролтой болохоор бэлтгэгдэж байгаа аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон  мэргэжлийн 20 боловсон хүчнээ хүлээн авлаа
Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон  мэргэжлийн 20 боловсон хүчнээ хүлээн авлаа. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон мэргэжлийн 20 боловсон хүчнээ хүлээн авлаа. СУИС-ийн Хөгжим урлагийн сургуулийн үлээвэр хөгжмийн ангийг төгссөн цэргийн алба хаагчдад бакалаврын диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга, хурандаа Ч.Гансүх, СУИС-ийн хөгжмийн сургуулийн захирал, дэд профессор Г.Ганцэцэг болон ҮЖҮНХ-ийн хамт олон оролцлоо.

Энэхүү үйл ажиллагаа нь цаашид ч үргэлжлэх бөгөөд 2021 онд 14 ахлагч дээд боловсролтой болохоор бэлтгэгдэж байгаа аж.

Энэ талаар Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга, хурандаа Ч.Гансүх “Зэвсэгт хүчний ахлагчид гэхээрээ тусгай дунд боловсролтой байх албагүй. Тиймээс бид алба хаагчдаа ээлж дараатайгаар СУИС-д чиглэл бүрээр сургаж бакалаврын болон магистрын зэрэгтэй, дээд боловсролтой болгон мэргэшүүлж байна. Манай 20 цэргийн алба хаагч сургуулиа амжилттай төгсөн дээд боловсролын баталгаа болох бакалаврын диплом, энгэрийн тэмдгээ гардан авч байгаа нь Зэвсэгт хүчний Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хувьд анхны тохиолдол учир бид туйлын баяртай байна” гэв.

Хуваалцах