Өлгий сум теле хяналтын нэгдсэн системд холбогдов
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 38 цэгт 49 хяналтын камер, хоёр км үргэлжлэх гудамж, талбайд 66 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах, хяналтын төвийг цагдаагийн газарт төвлөрүүлэн төв серверийн өрөөг тохижуулах ажлуудыг хийж дуусгажээ.
Мэдээллийн алба

Эдгээр хяналтын камер нь Швед улсад үйлдвэрлэгдсэн “AXIS” фирмийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий IP камер бөгөөд авто машины дугаар илрүүлэгч, хөдөлгөөнт, хөдөлгөөнгүй гэсэн төрлүүдээс бүрддэг юм байна.
“Теле хяналтын нэгдсэн систем”-д холбогдсоноор гудамж, талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, таслан зогсоох, цаг алдалгүй шуурхай илрүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг нөхөн илрүүлэх, иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах юм байна.