Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өлгий сумын цэвэрлэх байгууламжийг яаралтай шинэчлэх шаардлагатай болжээ

Өлгий сумын цэвэрлэх байгууламж нь 1986 онд ашиглалтад оржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өлгий сумын цэвэрлэх байгууламжийг яаралтай шинэчлэх шаардлагатай болжээ
Өлгий сумын цэвэрлэх байгууламжийг яаралтай шинэчлэх шаардлагатай болжээ. Зураг: МҮОНРТ

Өлгий сумын цэвэрлэх байгууламж нь 1986 онд ашиглалтад оржээ. 1997 он хүртэл механик болон биологийн цэвэрлэгээний аргаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж хоногт 20 мянган куб.метр бохир усыг цэвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаад тоног төхөөрөмжийн гэмтэл, насжилтаас болж бохир усны дөнгөж 20 орчим хувийг л цэвэрлэх болж, тус байгууламжийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Тус аймагт ажиллах үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Өлгий сумын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. 1986 онд баригдсан цэвэрлэх байгууламжийн блок ёмкостыг сэргээж өөрчлөлт их засвар хийлгүүлэхээр Улаанбаатар хотын “Гэрэгэ групп” ХХК-д хүсэлт тавихад 1,5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд цэвэрлэх байгууламжийг шинээр барихад шаардлагатай энэ хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.

Өлгий сумын цэвэрлэх байгууламж бохироо бүрэн цэвэрлэж чадахгүй болсноос дутуу цэвэрлэгдсэн ус Ховд голд нийлж, Баян-Өлгий аймгийн Булган сумын гол дагасан иргэдийн амьдрах орчин, ундны усны хэрэглээ хүндхэн байгааг иргэд Ерөнхий сайдтай уулзахдаа хэлж байлаа. Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэх боломжийг судлан, шийдвэрлэж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус аймагт ажиллах үеэрээ аймгийн төвийн тохижилт болон камержуулалтын ажилтай мөн танилцсан юм.

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Хяналтын камерын нэгдсэн төвийн ажилтнуудтай уулзлаа. Аймгийн төвд өнгөрөгч онд хяналтын 49 камер байрлуулснаас хойш гэмт хэргийн гаралт 40 гаруй хувиар буурч байгааг тус төвийн ажилтан, цагдаагийн албан хаагчид Ерөнхий сайдад танилцууллаа.

Хуваалцах