Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өлгийн-Ховд чиглэлийн авто замын шалган нэвтрүүлэх пост өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна

Зам,тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/19 тоот тушаал, Улсын Ерөнхий байцаагчийн 01/01 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/84 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Өлгий-Ховд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өлгийн-Ховд чиглэлийн авто замын шалган нэвтрүүлэх пост өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна
Өлгийн-Ховд чиглэлийн авто замын шалган нэвтрүүлэх пост өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Зам,тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/19 тоот тушаал, Улсын Ерөнхий байцаагчийн 01/01 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/84 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Өлгий-Ховд чиглэлийн авто замын шалган нэвтрүүлэх постод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Автотээврийн төвийн алба хаагч нар 24 цагийн турш өндөржүүлсэн бэлэн байдалтай зорчигчдын эрүүл мэндэд үзлэг хийж ажиллаж байна.2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагаас өнөөдрийн 17 цагийн байдлаар нийт орох хөдөлгөөнд 23 тээврийн хэрэгсэл 116 зорчигч, гарах хөдөлгөөнд 47 тээврийн хэрэгсэл, 161 зорчигч гарсан мэдээтэй ба ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй болно.

Хуваалцах