Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улиастай чиглэлийн автозамд хөдөлгөөний ачаалал ихтэй байна

Өнөөдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн салдаг уулзвараас цааш 500 метрт автозамд H.Country маркийн автобус T.Prius маркийн 2 автомашинтай мөргөлдөж, зорчигч нарын 3 хүүхэд

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улиастай чиглэлийн автозамд хөдөлгөөний ачаалал ихтэй байна
Улиастай чиглэлийн автозамд хөдөлгөөний ачаалал ихтэй байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн салдаг уулзвараас цааш 500 метрт автозамд H.Country маркийн автобус T.Prius маркийн 2 автомашинтай мөргөлдөж, зорчигч нарын 3 хүүхэд гэмтсэн зам тээврийн осолд алба хаагчид үзлэг, шалгалтын ажиллагаа явуулж байна. Гарсан зам тээврийн ослын улмаас тус чиглэлийн автозамд хөдөлгөөний ачаалал нэмэгсэнийг алба хаагчид шуурхай ажиллан зохицуулж байгаа боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байна.

Иймд иргэд дээрх чиглэлд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохоос гадна өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хөдөлгөөнд сахилга соёлтой оролцохыг зөвлөж байна гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Хуваалцах