Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улиастай – Гачуурт чиглэлийн авто замыг өнөөдрөөс хаана

Улиастай - Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд 1 метрийн диаметртэй төмөр бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж өнөөдрөөс буюу 2015 оны зургаадугаар сарын 13-ны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улиастай – Гачуурт чиглэлийн авто замыг өнөөдрөөс хаана
Улиастай – Гачуурт чиглэлийн авто замыг өнөөдрөөс хаана. Зураг: МҮОНРТ

Улиастай - Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд 1 метрийн диаметртэй төмөр бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж өнөөдрөөс буюу 2015 оны зургаадугаар сарын 13-ны 08 цагаас зургаадугаар сарын 27-ны 07 цаг хүртэл 160 урт метр зам хаана.

Мөн Улиастай - Гачуурт чиглэлийн замыг 2015 оны зургаадугаар сарын 15-ны 23 цагаас зургаадугаар сарын 29-ний 07 цаг хүртэл хэсэгчлэн хааж зам барилгын ажил хийх болсныг мэдэгдье. Авто зам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Хуваалцах