Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улиастай, Мөрөн хот агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо

Монгол Улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажлын хүрээнд Завхан аймгийн төв Улиастай хот, Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улиастай, Мөрөн хот агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо
Улиастай, Мөрөн хот агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажлын хүрээнд Завхан аймгийн төв Улиастай хот, Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо.

Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, нарийн ширхэглэгт тоосонцорын агууламжийг хэмжих юм. Өнгөрсөн хугацаанд 8:00, 14:00, 20:00 цагуудад механик аргаар 20 минутын хугацаанд төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол одоо бодит цагийн хэмжилтээр минут тутамд хэмжилт хийж хянах боломжтой болж байна. Ингэснээр агаарын чанарыг хянах автомат станцтай аймгийн тоо 4 болж байна. Нээлтэд БНСУ-ын “Кентек” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон мэргэжилтэн нар, Хөвсгөл, Завхан Засаг даргын тамгын газрын аймгийн удирдлагууд оролцов.

Хуваалцах