Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улиастайн багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо буюу Улиастайд шинэ цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Улсын цэцэрлэггүй байсан тус хороонд баригдсан 211 дүгээр цэцэрлэг 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улиастайн багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо
Улиастайн багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо буюу Улиастайд шинэ цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Улсын цэцэрлэггүй байсан тус хороонд баригдсан 211 дүгээр цэцэрлэг 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж.

Дашрамд дурдахад, 211 дүгээр цэцэрлэгийн барилгын ажил 2010 онд эхэлсэн хэдий ч хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн зогсоод байсан юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, 23 дугаар хорооны Засаг дарга Д.Энхтүвшин болон эцэг эхчүүдийн туслалцаа дэмжлэгтэйгээр ийнхүү Улиастайн багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо.

Хуваалцах