Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үлийн цагаан оготно устгажээ

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 50 гаруй төрийн албан хаагч нэгдэн амралтын өдрөөрөө бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үлийн цагаан оготно устгажээ
Үлийн цагаан оготно устгажээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 50 гаруй төрийн албан хаагч нэгдэн амралтын өдрөөрөө бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцжээ. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар тус суманд 180.000 га газарт үлийн цагаан оготно тархсан гэсэн судалгаа байна.

Өнгөрсөн хавар 5тн бактержуулсан будаагаар устгал хийсэн бол энэ удаад Өнгөт, Тэнгэлэг, Рашаант, Цагаан-Овоо багийн нутагт нийт 10.000 га талбайд үлий цөмлөгч багажаар устгалын ажил хийсэн байна.

Үлийн цагаан оготно нь 21 хоног тутамд нэг удаа гөлчгийлдөг. Нэг удаа гөлчгийлөхдөө 12-15 гөлчгий гаргадаг бөгөөд гарсан гөлчгий нь мөн 21 хоногийн дараа дахин үрждэг идэвхтэй үржилтэй амьтан юм. Иймээс малчид иргэд хортон мэрэгчтэй тэмцэх ажилд идэвхтэй оролцож ойр орчмын бэлчээрээ хамгаалахыг уриалж байна.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Хуваалцах