Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үлийн цагаан оготны тархалт нэмэгдэж, уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байна

Сүүлийн арван жилд улсын төсвийн 13 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 6.3 сая га талбайд үлийн цагаан оготныг устгах ажлыг зохион байгуулсан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үлийн цагаан оготны тархалт нэмэгдэж, уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байна
Үлийн цагаан оготны тархалт нэмэгдэж, уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байна. Зураг: МҮОНРТ

Манай улсын 17 аймгийн 40 сая га бэлчээрт үлийн цагаан оготно тархсан байна.

Энэ нь нийт бэлчээрийн 35 хувийг эзэлж байгаа юм.

Эрдэмтдийн судалгаагаар үлийн цагаан оготны тархалт цаашид нэмэгдэж, уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байна.

Сүүлийн арван жилд улсын төсвийн 13 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 6.3 сая га талбайд үлийн цагаан оготныг устгах ажлыг зохион байгуулсан. Гэхдээ энэ нь үлийн цагаан оготно тархсан бэлчээрийн 1.3 хувьтай тэнцэж байна.

Тэгвэл Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн байгаль орчинд сөрөг нөлөөгүй бэлдмэл гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны доктор н.Энхболд ингэж ярилаа.

Mongolian National Radio · Үлийн цагаан оготны тархалт нэмэгдэж, уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байна

Хуваалцах