"Улирал ба Зохиолч" сэтгүүлийн 12 дахь дугаар хэвлэгдэн гарлаа
“Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй ...” уриатай уран зохиолын шилдэг цоморлиг- “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн 2016 оны өвлийн дугаар буюу энэ оны сүүлчийн дугаар уншигч, захиалагчдынхаа гар дээр очлоо.
Мэдээллийн алба

“Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй ...” уриатай уран зохиолын шилдэг цоморлиг- “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн 2016 оны өвлийн дугаар буюу энэ оны сүүлчийн дугаар уншигч, захиалагчдынхаа гар дээр очлоо.
Энэ дугаарт СГЗ, МЗЭ-ийн шагналт зохиолч Т.Султаны “Эргүүлэг” шинэ тууж, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор, МҮЧЗХ-ны шагналт яруу найрагч Б.Чимидийн “Өргөмөл заяа” найраглал, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн “Хотын өгүүлэл” нийтлэл анх удаагаа кирилл үсгээр “Улирал ба Зохиолч” сэтгүүлд нийтлэгдлээ. Энэ өгүүлэл аль тэртээ 1927 онд “Үнэн” сонин нийтлэгдэж байжээ.
Энэчлэн төрийн хошой шагналт яруу найрагч Д.Сэнгээгийн мэндэлсний 100, төрийн шагналт зохиолч С.Удвалын 95 жилийн ойд зориулсан намтар цадиг, дурсамж, зургийн цомог, яруу найрагч Жан.Шагдараас Ш.Сүрэнжавт бичсэн захидал, Нобелийн шагналт Иосиф Бродскийн ярилцлага, Шотландын яруу найрагч Роберт Бёрнсийн шүлгүүд, сонгодог зохиолч Виктор Хюгогийн өгүүллэг гээд шинэ, сонин, шидээвэр бүтээлүүдийг энэ дугаараас уншиж болно.
Мөн уламжлалт “Сондор”, “Тэмдэглэлийн дэвтэр”, “Сүүтэй дөрөө”, “Монгол туургатны яруу найраг” булангуудад ч ахмад, залуу зохиолчдын сонирхолтой дуу, шүлэг, дурсамж, шүүмж, судлалын бүтээлүүд оржээ.
"Улирал ба Зохиолч” сэтгүүл 2016 оны өвлийн дугаарын "ОНЦЛОХ ЗОХИОЛЧ"-оор МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүхийг тодруулж, "ОНЦЛОХ НОМ"-оор Төрийн шагналт, ардын уран зохиолч Л.Түдэвийн “ЦЭЭРЛЭЛ ЗҮЙ”, “БӨӨ ҮГ ЗҮЙ” номуудыг нэрлэжээ.
“Улирал ба Зохиолч" сэтгүүлийн 2017 хаврын дугаарын захиалга эх орон даяар явагдаж байна.


















