“Улирал ба Зохиолч" сэтгүүлийн 32 дахь улиралын дугаар хэвлэгджээ
Харин энэ удаагийн дугаарт соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч, утга зохиол судлаач, доктор, профессор Долгорын Цэнджавыг тодруулсан байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Д.Нямаагийн эрхдэн гаргадаг “Улирал ба Зохиолч" сэтгүүлийн 32 дахь улиралын дугаар хэвлэгджээ.
Тус сэтгүүлд өмнө нь улиралын онцлох зохиолчоор хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Бааст, Б.Лхагвасүрэн, Нобелийн шагналд нэр дэвшигч, Азийн тэргүүн яруу найрагч Д.Урианхай, ардын багш, эрдэмтэн зохиолч С.Дулам, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нарын зэрэг үе үеийн 31 зохиолч тодорч байжээ.
Харин энэ удаагийн дугаарт соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч, утга зохиол судлаач, доктор, профессор Долгорын Цэнджавыг тодруулсан байна.
Мөн онцлох номоор Д.Нацагдоржийн шагналт, зохиолч Ц.Буянзаяагийн “Сэтгэл зүйн тууриуд” номыг онцолжээ.


















