Улирлын томуугийн эсрэг вакцины дархлаажуулалтад эрүүл мэндийн ажилтнууд хамрагдлаа
Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба


Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, зорилтот бүлгийн хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд болон 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй иргэд/, нийслэл болон сонгогдсон аймгийн цэцэрлэгийн хүүхдийг тархвар судлалын заалтын дагуу улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж байгаа юм.Тэгвэл томуугийн өвчлөл, дэгдэлтийн үед цаг наргүй ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ дархлаажуулах ажлыг Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвөөс зохион байгуулжээ.Эрсдэлт бүлэгт хамаарагддаг эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулснаар халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.



















