Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
энэ сарын 19-нд 11:00 цагт Улс, аймгийн алдар цолтой 256 хүчит бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна.
Мэдээллийн алба

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 101 жил, Дотоодын цэргийн 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.
Тодруулбал, энэ сарын 19-нд 11:00 цагт Улс, аймгийн алдар цолтой 256 хүчит бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна.
Тус барилдааны үеэр
- Шүхэрчдийн үзүүлбэр,
- цагдаагийн тусгай тасгийн үзүүлбэр,
- гардан тулааны үзүүлбэр,
- нохой сургуулийн үзүүлбэр,
- урлагийн тоглолт,
- бусад үзвэрүүд болох аж. Мөн үзэгчдийг үнэ төлбөргүй нэвтрүүлэх юм байна.


















