Улс дамнан хар тамхи наймаалдаг хонгилыг илрүүллээ
Америкийн цагдаа нар хууль бус наймаачдын ашигладаг газар доорхи хонгилыг илрүүлсэн байна. Наймаачид хонгилоор Мексикээс АНУ- руу хар тамхи зөөвөрлөхдөг байсан байна.
Мэдээллийн алба

Америкийн цагдаа нар хууль бус наймаачдын ашигладаг газар доорхи хонгилыг илрүүлсэн байна. Наймаачид хонгилоор Мексикээс АНУ- руу хар тамхи зөөвөрлөхдөг байсан байна. Хонгил дотуур гэрэл цахилгаан татсан, агааржуулалтын систем, төмөр зам тавьсан байжээ. Америкийн Сан-Диего хотыг Мексикийн Тихуана хоттой холбосон энэ хонгилыг илрүүлсний үр дүнд 147 кг кокаиныг газар дээр нь хурааж авсан байна. 2008 оноос хойш Мексикээс АНУ- руу мансууруулах бодис гаргадаг 75 шахам хонгил илэрсэн юм байна.


















