Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улс хооронд тээвэрлэлт эрхэлдэг жолооч нарын асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлэв

АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын захирал А.Хатансайхан болон Эрээн-Замын-Үүд чиглэлд улс хоорондын тээвэрлэлт эрхэлдэг “Говийн жолоо”, “Нарсан үүд” зэрэг ТББ-ын тэргүүнүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тэд УАЗ 469 авто машинаар тээвэрлэлт хийхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудаа ярилцсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улс хооронд тээвэрлэлт эрхэлдэг жолооч нарын асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлэв
Улс хооронд тээвэрлэлт эрхэлдэг жолооч нарын асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлэв. Зураг: МҮОНРТ

АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын захирал А.Хатансайхан болон Эрээн-Замын-Үүд чиглэлд улс хоорондын тээвэрлэлт эрхэлдэг “Говийн жолоо”, “Нарсан үүд” зэрэг ТББ-ын тэргүүнүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тэд УАЗ 469 авто машинаар тээвэрлэлт хийхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудаа ярилцсан бөгөөд Б.Энх-Амгалан сайдыг энэ асуудалд анхаарлаа хандуулж, нааштайгаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Сайдын зүгээс, Монгол, Хятад хоёр улс нь тус, тусын хууль дүрэмтэйг сануулаад, үйлчилгээ үзүүлж буй авто машиндаа парк шинэчлэлт хийх, техникийн шаардлага стандартыг хангасан тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж, хоёр улсын хууль дүрэмд заасны дагуу үйл ажиллагаагаа эрхлэхийг анхааруулав.

Түүнчлэн БНХАУ-д удахгүй зохион байгуулагдах “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны форумын үеэр тус улсын Зам, тээврийн сайдтай уулзалт хийж, дээрх асуудлыг тусгайлан авч хэлэлцэж, шийдвэрлэхээ илэрхийллээ.

Хуваалцах