Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улс хооронд зорчих цэнхэр тасалбарыг ЗТЯ-наас олгоно

Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх ОХУ-ын зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төв, Авто тээвэрчдийн холбооноос олгодог.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улс хооронд зорчих цэнхэр тасалбарыг ЗТЯ-наас олгоно
Улс хооронд зорчих цэнхэр тасалбарыг ЗТЯ-наас олгоно. Зураг: МҮОНРТ

Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх ОХУ-ын зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төв, Авто тээвэрчдийн холбооноос олгодог. Гэтэл 15 мянган төгрөгийн үнэтэй зөвшөөрөл 700 мянган төгрөг хүртлээ үнэ нь өсч, дамлан худалдагдах болсон.

Тодруулбал, ОХУ манай улсын иргэд визтэй зорчдог байхад Монгол Улс жилдээ 2000 орчим ийм зөвшөөрөл авдаг байсан. Гэтэл энэ онд эхний ээлжинд авсан 2000 зөвшөөрөл гуравдугаар сар гэхэд дууссан байна. Дахин 500-гаар хоёр удаа, 1000-аар нэг удаа авсан ч эдгээр нь өнгөрсөн наймдугаар сард дуусч, дахин 1000 ширхгийг авах хүсэлтээ ОХУ-ын Тээврийн яаманд тавиад байгаа аж. Эрэлт ийн өсөж байгаа нь үнэ хөөрөгдөх шалтгаан болсон гэж албаныхан үзэж байна. Тиймээс Зам, тээврийн сайд М.Зоригт үнийн энэ хөөрөгдлийг зогсоох үүргийг холбогдох албаны хүмүүст өгөөд байгаа. Тиймээс ЗТЯ Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улс хооронд зорчих цэнхэр тасалбарыг олгож байхаар болжээ. Энэ сард багтан ирэх 1000 тасалбарыг Зам тээврийн яамнаас олгох юм байна.

Хуваалцах