Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улс хоорондын билетийн касс Сонгинохайрхан авто вокзал руу шилжжээ

Төмөр замын төв буудлын хоёр давхарт байршилтай Улаанбаатар-Улаан-Үд, Замын-Үүд-Эрээн чиглэлийн улс хоорондын зорчих тасалбар бичиж байсан тус үндэсний төвийн салбар касс нь энэ сарын 2-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан авто вокзал руу шилжсэн аж.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улс хоорондын билетийн касс Сонгинохайрхан авто вокзал руу шилжжээ
Улс хоорондын билетийн касс Сонгинохайрхан авто вокзал руу шилжжээ. Зураг: МҮОНРТ

Төмөр замын төв буудлын хоёр давхарт байршилтай Улаанбаатар-Улаан-Үд, Замын-Үүд-Эрээн чиглэлийн улс хоорондын зорчих тасалбар бичиж байсан тус үндэсний төвийн салбар касс нь энэ сарын 2-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан авто вокзал руу шилжсэн аж. Тиймээс иргэд Сонгинохайрхан авто вокзал, Баянзүрх авто вокзал, "Нарантуул" ОУХТ зэрэг салбаруудаас зорчих тасалбараа худалдан авах болсон талаар албаныхан мэдээллээ.

Билетийн касс нүүсэнтэй холбогдуулан Улаанбаатар - Улаан-Үд, Улаанбаатар - Алтанбулаг чиглэлийн зорчигч тээврийн автобус нь мөн Сонгинохайрхан авто вокзалын гадна талбайгаас хуваарьт цагийн дагуу үйлчилгээ үзүүлэх аж.

Хуваалцах