Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улс, хот хоорондод зорчих тасалбараа зохих цэгээс нь худалдан авч байхыг зөвлөж байна

ЗТХСайдын шинэчлэн баталсан Зорчигч тээвэрлэх шинэ дүрмээр хэн нэгнээс худалдаж, дамжуулж авсан билет шууд хүчингүй байхаар тусгасан!!!

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улс, хот хоорондод зорчих тасалбараа зохих цэгээс нь худалдан авч байхыг зөвлөж байна
Улс, хот хоорондод зорчих тасалбараа зохих цэгээс нь худалдан авч байхыг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Улс, хот хоорондын нийтийн тээврээр зорчиж буй зорчигч таны зайлшгүй мэдэх зүйл:

Зам тээврийн хөгжлийн сайдын шинэчлэн баталсан Зорчигч тээвэрлэх шинэ дүрмээр хэн нэгнээс худалдаж, дамжуулж авсан билет шууд хүчингүй байхаар тусгасан!!!

Бас орон нутагт зорчиж байгаа иргэн биеийн байцаалтаа заавал авч явах үүрэгтэй!!!

Тэгэхээр хэрвээ та хэн нэгнээс худалдаж авсан тасалбараараа зорчих үед эрх бүхий этгээд таны бичиг баримтыг шалгахад хүнээс худалдаж авсан уг тасалбар чинь хүчингүй болж та эдийн засгаар хохирноо гэсэн үг...

Иймд эрхэм зорчигч та Улс, хот хоорондод зорчих тасалбараа зохих цэгээс нь худалдан авч байхыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.

Хуваалцах