Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улс, хот хоорондын болон орон нутгийн иргэд "Авто буудал"-аас зорчиж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэд, олон нийтийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, захын ойр,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улс, хот хоорондын болон орон нутгийн иргэд "Авто буудал"-аас зорчиж байна
Улс, хот хоорондын болон орон нутгийн иргэд "Авто буудал"-аас зорчиж байна. Зураг: МҮОНРТ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэд, олон нийтийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, захын ойр, орчмын замын түгжрэл саатлыг арилгах зорилгоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр А/04 дугаартай захирамж гарч 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр цагдаагийн газрын ЗЦТ-ийн алба хаагчид аймгийн МХГазар, Авто тээврийн төв, Өлгий сумын ЗДТГ-ын холбогдох алба хаагч нартай хамтран хяналт, шалгалтыг эрчимжүүлэн, иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Улс, хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, хувиараа таксины үйлчилгээ хийдэг жолооч та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлж, 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот, Казахстан Улс болон бусад аймаг, сум руу "Авто буудал"-аас явж байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн ЗДТГ

Хуваалцах